Төв аймагт орсон хүчтэй аадар борооны улмаас хоёр хүн амь эрсдэжээ

Төв аймагт орсон хүчтэй аадар борооны улмаас хоёр хүн амь эрсдэжээ

Дорноговь, Төв, Говьсүмбэр аймагт өчигдөр орсон хүчтэй аадар бороо орсны улмаас насанд хүрсэн хоёр хүн, нэг хүүхдийн амь нас эрсдэж, орон нутгийн авто зам эвдэрчээ.

Төв аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Г.Ганхөлөг “Төв аймгийн Зуунмод суманд өчигдөр /2020.06.21/ өдрийн 13.30-14.30 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас 50 орчим айлын гэр, хашаа өртсөн. Мөн аймгийн Баян, Баянцагаан, Алтанбулаг, Цээл, Сэргэлэн сумдад бага хэмжээний хохирол амссан. Мөн хоёр насанд хүрсэн хүн, нэг хүүхэд үерийн усанд эндсэн мэдээг хүлээн авлаа. Өнөөдөр, маргааш дахин хур бороо орох төлөвтэй байгаа учраас Онцгой байдлын алба хаагчид бэлэн байдалд ажиллаж байна. Ер нь нийт ард иргэддээ сэрэмжлүүлэг болох үүднээс үерийн далан, шуудуу, болон үерийн аман дээр буухгүй байх, ард иргэдийг бага насны хүүхдийг мал хариулахаар явуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмж шийдвэрийг дагаж мөрдөх, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг тогтмол авч байхыг сэрэмжлүүлж байна” гэж мэдээллээ.