Энэ сарын 24-нд зохиогдох ОХУ-ын Ялалтын баярын парадад монгол цэргүүд жагсах талаар өмнө нь мэдээлсэн.
Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал хураах өдөртэй давхцаж байгаа учир Монголын Үндэсний Олон нийтийн телевиз шууд дамжуулах эрхээсээ татгалзсан байна. Энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгааг Улаанбаатарт суугаа ОХУ-ын Элчин сайдын Яам Фэйсбүүк дэх өөрсдийн албан ёсны хаягаараа мэдэгджээ.
Дээрх мэдэгдэлд манай улсын олон нийтийн телевизийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэж хандсанд МҮОНРТ-ийн захирал Л.Нинжамц, Монгол Улсаас ОХУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нар дургүйцлээ илэрхийлжээ.
#MNB #МҮОНРТ -ээс уучлалт гуйхыг шаардаж байна. Манай улсын олон нийтийн ТВ-ийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэж хандсанд харамсаж байна. https://t.co/PjQWy0D5uR
— Л.НИНЖЖАМЦ (@NinjjamtsL) June 21, 2020