Өчигдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Хясаа худаг” гэдэг газарт Хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 2 иргэн 14 метрийн гүнтэй 1х1.5 метрийн хэмжээтэй нүхэнд унасан хэрэг гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хэргийн газарт очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 50 настай, эрэгтэйг иргэд нүхнээс гаргаж эмнэлэгийн байгууллагад, 53 настай, эрэгтэй нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.