ШУУД: Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

ШУУД: Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ сард хийх нийт есөн удаагийн нислэгийг долоо дахь нь энэхүү Франкфурт-УБ чиглэлийн нислэг юм.

Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

Эрүүл мэндийн шалтгаантай – 51
Өндөр настан – 33
Жирэмсэн – 2
Бага насны хүүхэдтэй гэр бүл – 50 Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай – 120 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.