Барилгын шил арчиж байгаад унаж нас баржээ

Барилгын шил арчиж байгаад унаж нас баржээ

Энэ сарын 17-ны өдөр “Хурд рапид хороолол”-ын 26-р байрнаас 26 настай залуу харамсалтайгаар унаж нас баржээ. Тодруулбал, “Тунгалаг өргөө” компанид барилгын шил арчиж байхад нь олс нь тасарч, харамсалтайгаар доошоо унаж амиа алджээ. Үүнтэй холбоотойгоор хохирогч залуугийн эгч хэвлэлд ханджээ. 

Тэрбээр “Манай дүү энэ барилгын 5-7 давхрын шилийг арчиж байсан. Ажиллаж байх явцад олс тасарлаа, авраарай хэмээн хашхирч байсан ч, тусламж үзүүлж амжаагүй. Тэгээд манай дүү ГССҮТ-д хүргэгдээд тун удалгүй нас барсан. Нас барахаас нь өмнө гэр бүлийнхнээс нь хэн ч уулзаж чадаагүй.

Би юунд ингэж ихээр эмзэглээд байна вэ гэхээр тухайн “Тунгалаг өргөө” компани нь хөдөлмөр аюулгүй ажиллагааг ерөөс хангаагүй. Дүү маань нас барахаасаа өмнө надад “Их аюултай ажил байна.Аюулгүй байдлыг ер хангаагүй, тийм байдалтай хүмүүсийг ажиллуулж байна." гэж ярьж байсан. Хэрэг одоо мөрдөн байцаалтынхаа шатанд явж байгаа. Хэрэг шийдэгдтэл 14-20 хононо. Гол нь газар дээрх ганц дүү минь харамсалтайгаар нас барчихаад байна”гэв.