ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр " Өчигдөр нийт 339 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн гурван ачаа тээврийн жолооч юм. Жолооч нар ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн байгаа бол Монгол Улсын 32 настай нэг иргэн байна. Тэднийг өнөө өглөө ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулж эхэллээ.
Өчигдөр үүргийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийн сорьцыг цуглуулж, шинжилгээнд хамруулж амжлаа. Эхний шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй" гэв.