Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 хүн эх орондоо ирлээ

Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 хүн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ сард хийх нийт есөн удаагийн нислэгийг зургаа дахь нь энэхүү Сөүл-УБ чиглэлийн нислэг юм.

Тус  онгоцоор 266 ирж байгаа бөгөөд  252 нь  том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”- д  21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.