Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "УОК-ын ээлжит хуралдаан сая болж, өндөрлөлөө. Хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татан авах дараагийн тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг хэлэлцүүлж, батлууллаа. Зургаадугаар сард 9 нислэг хийхээр төлөвлөсөн.
Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах чигтэй байна. Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан.
- 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
- 7 дугаар сарын 5-нд Токио-Улаанбаатар
- 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар
- 7 дугаар сарын 9-нд Истанбулаас иргэдээ татна. Уг нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
- 7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан" гэв.