“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр бэлтгэлээ хангаж байна. Тоглолтыг МҮОНРТ орон даяар шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ.
Харин уг тоглолтыг зарим иргэд улс төрийн шинжтэй хэмээн буруутгаж, хойшлуулахыг шаардаад байгаа юм.
Олон нийтэд сонгуулийн сурталчилгаа гэж хардагдаж байгаа тоглолтыг санхүүжүүлэх нь сонгуулийг санхүүжүүлж байгаа гэж харагдаад байна. Яагаад заавал сонгуулийн өмнө гэж?Ивээн тэтгэгчийн хувьд тоглолтыг хойшлуулах шаардлага тавихыг хүсье. #TheHU @MobicomOfficial @KHAN_BANK RT ?
— Дөлөө #Хөгжим (@dulmandakh) June 18, 2020
Сонгуулийн урд өдөр Үндэсний ТВ-ээр болох @TheHuOfficial хамтлагийн тоглолтын үеэр нэг ч төгрөгийн хандив бүү өргөөрэй. Таны мөнгөөр санал худалдаж авах эрсдэлтэй!!!
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) June 18, 2020
Онцгой байдлын газартаа сонгуулийн маргааш туслаарай. Дэмжиж бгаа нь RT. pic.twitter.com/f2Zh5GOuRJ
"Hu" хамтлагийн тоглолтыг weekend- ээр биш ажлын өдрөөр, сонгуулийн өмнөх орой тоглуулдаг нь яг ямар учир байна? Энийг яаж ч бодоод улс төрөөс ангид салгаж бодож чадахгүй байна.
— Б.Билэгсайхан (@BiligB) June 17, 2020
Үндэслэлтэй тайлбарлавал үнэмших гээд байна. Тайлбарлах хүн байна уу?