Өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр " Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы лабараторид нийт 363 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнд коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 33-59 насны жолоочид юм. Эдгээр хүмүүс Беларусь улсын иргэд юм.
Өчигдрийн транзит нислэгээр ирсэн хүмүүсээс эхний ээлжинд коронавирус илрээгүй.
Сайн мэдээ байна. ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэж гарлаа. Ингээд манай улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 201 болж, эдгэсэн хүний тоо 127 боллоо" гэв.