БНСУ-аас 266 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

БНСУ-аас 266 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр  269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 266 иргэн ирнэ. 252 том хүн, 14 нялх хүүхэд. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн бна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Наранбулаг, Сэлбэ, Ивээлэнд тусгаарлана. Тусгай үүргийн онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. 06 дугаар сарын 19-нд Франкфурт, 06 дугаар сарын 20-нд Сөүл транзит /Зүүн өмнөд Азид бгаа иргэдийг/, 06 дугаар сарын 21-нд Сиатлл чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 760 орчим иргэнээ татаж авна.