Өндрөөс унасан эмэгтэйн цогцос олджээ

Өндрөөс унасан эмэгтэйн цогцос олджээ

Уржигдар буюу зургадугаар сарын 7-8 ныг шилжих шөнө БГД-ийн нутаг дэвсгэр "Нарны хороолол"-ын ойролцоо өндрөөс унасан байдалтай эмэгтэй хүний цогцос олдсон талаарх дуудлага шөнийн 03:00 цагт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. 

Урьдчилсан мэдээллээр  25-26 насны эмэгтэй доош харсан байрлалтай, хоёр хөл хугарсан, толгойн зүүн тал цөмрөлттэй, нуруу нь хугарсан байжээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагынхнаас тодруулахад "Хэргийн шалгалтын ажил явагдаж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Эх сурвалж: npost.mn