Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20:00 цагийн үед Улаанбаатар хотод газардсан.
Уг онгоцоор яаралтай авчрах шаардлагатай жагсаалтанд багтсан буюу жирэмсэн, нялх хүүхэдтэй, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй 262 гаруй иргэн ирсэн юм.
Харин уг нислэгээр ирсэн Т.Энхцэцэг гэх бүсгүйтэй холбоотой хардлага цахим орчинд өглөөнөөс эхлэн тархсан бөгөөд иргэдийн зүгээс “ямар шаардлага хангаж ирсэн бэ”, хөгшин настай хүмүүс ирж чадахгүй байхад өөрөө яаж ирэв” гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээжээ.
Харин бүсгүйн зүгээс “Дуугүй бай гэнэ үү? Эх орондоо ирж байж хулгайч нохой шиг амаа хумхиад ирэх хэрэг үү!!! Ёстой үгүй шүү, хүний эх нутгаа гэсэн сэтгэлийг улс төржүүлж нтр” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Австралиас хөгшин настай, өвчтэй, нялх нойтон хүүхдүүдээ Уханы баатар Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо авч ирсээр л... Баярлалаа Хүүк ??? pic.twitter.com/y9RYKSidhb
— Nuclear Ganaa (@ganaa23mn) June 8, 2020
Би уг нь УОК-н увайгүй шударга биш байдлыг энэ жишээн дээр шүүмжилсэн юм.... Гэтэл МАНгаруудын дууч шувууд, боот, троол, хөлснийхэн бүгд дайрлаа... Энэ нь энэ асуудал үнэхээр зориудын санаатай үйлдэл гэж үзэж бн... Иргэнээ ялгаварладаг, өвчнөөр шоу хийсэн Хүүк новш ??? pic.twitter.com/6Go0sPIhRU
— Nuclear Ganaa (@ganaa23mn) June 8, 2020