ФОТО: Галд өртсөн Улсын Их Дэлгүүрийн доторх нөхцөл байдал

ФОТО: Галд өртсөн Улсын Их Дэлгүүрийн доторх нөхцөл байдал

Улсын их дэлгүүрт гал гарч 5, 6, 7 дугаар давхар галд өртсөн бөгөөд өртөөгүй нэгдүгээр давхрын түрээслэгчдээс эхлэн тасаг тасгаар нь хэсэгчлэн, тооллогын бүртгэн оруулж байна. Түрээслэгчид хэлэхдээ ихэнх нь даатгалтай, гэвч байдал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна гэж хариулсан бөгөөд ажилчдын хувьд тооллого хийхэд хяналтын үүрэг гүйцэтгэнэ гэв. 

Их дэлгүүрийн 130 тасагт 260  түрээслэгч худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Нийт мянга гаруй ажилтанг ажлын байраар хангадаг байна. Харин өнгөрөгч Ням гарагт гарсан галын улмаас УИД-ын дотор тал нэлээдгүй галд өртсөн байна. Энэ талаар цахим орчинд УИД-ийн дотор ямар нөхцөл байдалтай байгаа зураг цахим орчинд тархжээ.