Малаа усалж яваад Эгийн голд осолджээ

Малаа усалж яваад Эгийн голд осолджээ

Өчигдөр Эгийн голд малаа усалж байсан 17 настай хүү осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хонгор багийн Гөгстийн хар-Ус гэдэг газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат 17 настай, эрэгтэй С нь хоёр дүүгийнхээ хамт Эгийн голд малаа услаж байгаад морьтойгоо гол руу оржээ.

Хүүг осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу зургадугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 21:55 цаг тухайн газар очсон. Өнөө өглөө буюу зургадугаар сарын 8-ны өдрийн 05:15 цагт ар гэрийн 7 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.