Өнгөрөгч амралтын өдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр өндөр настай аавынхаа амь насыг хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийн тухай тодруулахад, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг “Их наран”-гийн ... тоотод оршин суух 74 настай эрэгтэй олон тооны хутганы шархтайгаар нас барсан байжээ. Хэргийг шалгах явцад, талийгаачийн төрсөн хүү болох 47 настай Г гэгч нь согтуурсан үедээ аавынхаа аминд хүрсэн болох нь тогтоогдсон учир түүнийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Талийгаач дал мөрний хэсэг болон гар, цээжний хэсгүүддээ хутгалуулсны улмаас их хэмжээний цус алдаж, нас баржээ. Хэргийн сэжигтэн этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба цагдаагийнхан эд мөрийн баримтаар архины шил хураан авчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.