Монгол Улсад ирэх карго ачааг халдваргүйжүүлсний дараагаар 21 хоног, эм эмнэлгийн хэрэгслийн 72 цаг тусгаарлан олгох тухай 1106 дугаарт албан бичгийг УОК-оос зургаадугаар сарын 4-ний өдөр гаргасан нь өчигдөр олон нийтэд ил болж, цахим сүлжээнд цацагдсан юм.
Харин нөхцөл байдлаас шалтгаалж, уг албан бичигт өчигдөр өөрчлөлт оруулжээ.