Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг газардлаа

Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг газардлаа

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц яг одоо газардаж байна.

Уг онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар зургадугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрсөн юм.

Нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 монгол иргэнийг авсан бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчраад байна.