Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү эх нутгаа зорьж  буй иргэдээ үдэж өгчээ

Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү эх нутгаа зорьж буй иргэдээ үдэж өгчээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар зургадугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрсөн.

Тэгвэл энэ үеэр Австрали дахь Монголын Улсын Элчин сайд Б.Чулуунхүү эх нутгаа зорьж буй иргэдээ нисэх онгоцны буудлаас үдэж өгч байгаа зураг цахим орчинд тархаад байна. Дэргэд нь зогсоо эрхэм өмнө нь Австрали улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд юм байна.