Сонгуулийн сурталчилгааны ажилд явж байсан иргэд Дарханы зам дээр осолдож нас баржээ

Сонгуулийн сурталчилгааны ажилд явж байсан иргэд Дарханы зам дээр осолдож нас баржээ

УИХ - ын 2020 оны сонгуульд “ Сахигтун , Үндсэн хуулийн - 19 " эвслээс Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн иргэн М,Ж нар өнөөдөр зам тээврийн осолд өртөж , харамсалтайгаар амь насаа алджээ.

Гүрэнт монгол хөдөлгөөний гишүүд тэд тавуулаа нэр дэвшигчийн сурталчилгааны ажлаа хийж Сэлэнгэ аймаг руу явж байхдаа ийнхүү Дарханы замд осолджээ. Хамт явж байсан гурван хүний биеийн байдал хүнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна .

Энэ талаар “ Сахигтун , Үндсэн хуулийн - 19 ” эвслээс мэдээлэл хийж , эмгэнэл илэрхийллээ.