БИЧЛЭГ: Хүүхдийг хүнд гэмтээсэн тоглоомтой талбайг шинэчилжээ

БИЧЛЭГ: Хүүхдийг хүнд гэмтээсэн тоглоомтой талбайг шинэчилжээ

Тавдугаар сарын 31-нд бага насны хүүхэд шаардлага ханаагүй савлууранд даруулж хүнд гэмтэл авсан хэрэг гарсныг бид өмнө нь сурвалжилсан. Тодруулбал, 12 настай хүү тоглохоор эмээгийн хамтаар гараад гулсуурт дарагдаж хүнд бэртсэн юм. 

Хүүгийн хувьд лхагва гарагт мэс засалд орохоор болжээ.

Түүний эмчилгээний зардлыг тоглоомын талбайн гүйцэтгэлийг хийсэн компани бүрэн хариуцаж байгаа бөгөөд энэ асуудалд цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мөн гүйцэтгэгч компани тоглоомын талбайг шинэчилж, шинэ тоглоомуудыг суурилуулсан байна.  

ВИДЕО: