Д.Маргад: Эсэн мэнд гарч ирсэндээ баярлаж зургаа даруулсан юм

Д.Маргад: Эсэн мэнд гарч ирсэндээ баярлаж зургаа даруулсан юм

Өчигдөр Улсын их дэлгүүрт гарсан галын өмнө зургаа авахуулсан охиныг олон нийтийн сүлжээнд шүүмжлэх хүн олон байна. 

Охины хувьд “Бүгдээрээ гарч амжсан шүү” гэсэн тайлбартайгаар зургаа өөрийн цахим хуудаст тавьсан байдаг.  зургаа авхуулсан нь цахим орчинд иргэдийн талцуулан, шүүмжлүүлж буй. Угтаа бол тухайн охин Улсын их дэлгүүрээс бүх хүн, өөрөө ч мөн эсэн мэнд гарсандаа баярласандаа тухайн постыг оруулж. Гэтэл санааг нь бүрэн ойлгоогүй хүмүүс ихээр шүүмжилж буй. 

Тэгвэл зурагны эзнийг Д.Маргад гэдэг аж.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Жаахан аймар юм. Уучлаарай дахин дахин өрөвдүүлэх гээд байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ хэлэхгүй бол болохгүй бололтой. Би үнэхээр элэг доог хийж зураг даруулсан юм биш. Хөөрсөндөө зургаа оруулсан нь үнэхээр буруу байсан гэхдээ ганцхан удаа ганцхан энд л өөрийгөө өмөөрчихье болох уу. Тэр дор нь устгачихаад байхад ингэж дэвэргээд байгаа нь би биш энэ сошиал чинь шүү. Амнаасаа гаргаж байгаа үгээ өөртөө хэлээд үзээрэй. Үнэндээ эсэн мэнд байгаадаа үнэхээр их баярлаад авахуулсан зураг шүү. Хамт явж байсан найз маань мэдэж байгаа. Тэнд байсан хүмүүс ч үнэхээр баярласан байх. Зургаа авхуулж бичлэг хийж лайв хийж инээлдэж байсан хүмүүс энд сэтгэгдэл бичээд сууж байгаа хүмүүсээс ч олон байсан гэдгийг бодоорой.

Миний насны охидууд зүгээр л сторид нь царай муутай юм бэ гэсэн хариу ирэхэд л эмзэглэж өөрийгөө байнга гоочилж маш удаан гутардаг тэгэх үү. Надаас өөр хүүхэд ингээд хараалгуулсан бол юу ч болох байсан юм билээ.Та нар хариуцах байсан юм уу. Би харамсаагүй биш айгаагүй биш. Яг хажууд нь байх, дотор байтугай гаднаас нь утааг нь хараад зогсох аймшигтай байсан тэнд ямар хараал идмээр нь болсныг мэдэж байгаа.

Надад инээдтэй ч биш байна. Зүгээр л чи тийм аймшгаас аврагдчихаад баярлахгүй байж чадахгүй шүү дээ. Одоо бодоход галаас илүү худлаа үнэн цэцэрхдэг хөгийн хар масс илүү аймшигтай юм гээч. Та нар утасныхаа цаанаас хүн алаад хутгалаад сууж байгаагаа хэзээ ухаарч хогоор дүүрсэн санаа бодлоо цэвэрлэх юм бэ. Хэцүүхэн юм аа” гэжээ.