Д.Нарангэрэл: 250 хүн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтанд шилжсэн

Д.Нарангэрэл: 250 хүн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтанд шилжсэн

ОХУ-д өвчлөл эрс нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдэгдлээ. 

Тэрбээр "Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8726 хүн шинээр өвчилсөн. Эрхүү, Тува Буриад Читад 48-95 тохиолдол нэмэгдсэн. Дэлхий дархинд 130 мянган хүн шинээр өвчилж 5000 гаруй хүн нас барсан. Латин Америк, Энэтхэг, Пакистан, АНУ-д өвчлөл эрчтэй нэмэгдсэн.

Харин манай оронд таван хүн өчигдөр ажиглалтад орсон. 250 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтанд шилжсэн. 

1280 хүн ажиглах байранд байгаагаас 47 нь архаг хууч өвчтэй. Нийт 35 их эмч, 45 резидент эмч ажиллаж байна. Худалдаа үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйтэл бага хийж байна гэх гомдол иргэдээс ирж байна" гэлээ.