"Төрийн банк" ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

"Төрийн банк" ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

"Төрийн банк"ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор компанийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 51.8 төгрөг, нийт 39.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Компанийн тогтвортой өсөлт, ашигт ажиллагааны энэхүү үзүүлэлт нь урт хугацаанд хамтран хөгжиж, үнэт зүйлсийг бүтээлцэж буй хувьцаа эзэмшигчид болон харилцагчдын итгэл, дэмжлэгийн илэрхийлэл болсныг банк онцолжээ.

Тус банк цаашид харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ, зорилгыг дэмжсэн хүртээмжтэй, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн ажиллахаа мэдэгдлээ.

Итгэл төгс- Ногоон ирээдүй