Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд 2514.5тн хог хаягдлыг цэвэрлэжээ

Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд 2514.5тн хог хаягдлыг цэвэрлэжээ

Энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн А/02 тоот тушаалаар Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 7177 аж ахуй нэгж, байгууллага болон 89 төрийн байгууллагын 34,343 ажилтан, албан хаагч оролцож, нийт 8,371,485 м.кв талбайд цэвэрлэгээ хийж, 2514,5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, 115 автобусны буудал, 346 хогийн сав, 474 тэмдэг тэмдэглэгээ, 271 сандал, 7005 метр хайс хашлага, нэг хөшөө дурсгалыг тус тус угааж цэвэрлэсэн байна.