Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт “манай гэрт хулгай орсон байна” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Өнгөрсөн онд сар шинийн баярын өдрүүдэд хулгайлах гэмт хэрэг 398 бүртгэгдсэнээс 140 нь орон байрны хулгайлах гэмт хэрэг байна. Орон байрны хулгайлах гэмт хэрэг гарах дийлэнх шалтгаан нь цахим орчинд хувийн мэдээллээ нийтлэх, хаалга үүд цонх зэргийнхээ аюулгүй байдлыг шалгаагүйн улмаас орон байрны хулгайн гэмт үйлдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт удаан хугацаанд зорчиж байгаа тохиолдолд орон байраа хөршдөө эсвэл ойр тойрны хэн нэгэндээ цахиж үлдээх, цахим орчинд хувийн мэдээллээ нийтлэхгүй байх, хаалга үүд цонх зэргийнхээ аюлгүй байдлоыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.