Засгийн газрын хуралдаанаар битүүний өдөр /2026.02.17/ бүх нийтээр амарч, хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт шилжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн.
Мягмар гарагт 2, 7-гоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцдоггүй. Харин маргааш бүх нийтийн амралтын өдөр тул 2, 7-гоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд хэвийн оролцохоор болсон байна.