“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бага бүлгийн багш нар хоёр настай хүүхдүүдэд зүй бус харьцсан” гэх өргөдөл энэ сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн бага бүлгийн нэр бүхий хоёр багш энэ сарын 06-наас 13-ны өдрийн хооронд тус бүлэгт суралцдаг хүүхдүүдийн биед халдаж, хүч хэрэглэсэн нь тогтоогдоод байна. Цаашид тухайн бүлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, эцэг эх, асран хамгаалагч, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, хохирогчдын биед шинжээч томилох зэрэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах юм.
ВИДЕО: