"Neocity" төсөл Б.Энх-Оргилыг 3 өрөө байраар шагнаж, брэнд элчээр томилжээ

"Neocity" төсөл Б.Энх-Оргилыг 3 өрөө байраар шагнаж, брэнд элчээр томилжээ

"Netflix"-ийн шоу нэвтрүүлгээр олон улсад танигдаж, One Championship холбооны аваргын бүсийн эзэн болсон Баатархүүгийн Энх-Оргилыг "Neocity" төсөл албан ёсоор дэмжин ажиллахаа зарлаж, 3 өрөө орон сууцаар шагналаа.

Тус төсөл тулааны спортыг тууштай дэмжих бодлогын хүрээнд Б.Энх-Оргилыг төслийн Brand Ambassador буюу албан ёсны элч төлөөлөгчөөр томилж буйгаа мэдэгдсэн байна. Ингэснээр тэрээр "Neocity" төслийн үнэт зүйл, идэвхтэй амьдралын хэв маяг, зорилгодоо үнэнч байх үзэл санааг олон нийтэд түгээх ажээ.

"Neocity" төслийн зүгээс "Монголын нэрийг дэлхийд гаргаж, залуу үед урам зориг өгч буй тамирчнаа бодитоор дэмжих нь бидний нийгмийн хариуцлагын нэг хэсэг" хэмээн онцолж байна.

Баатархүүгийн Энх-Оргил нь сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд амжилттай өрсөлдөж, Монголын тулааны спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тамирчдын нэг юм. Түүний спортын сахилга бат, тууштай хөдөлмөр, зорилгодоо хүрэх тэмүүлэл нь залуусын үлгэр дуурайл болж байгаа гэхэд болно. Ийнхүү "Neocity" төсөл спорт, тэр дундаа тулааны төрлийг дэмжих бодит алхам хийж, амжилт гаргасан тамирчнаа орон сууцаар шагнан урамшуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.