“Алдарт эх”-ийн I, II одон шинээр авах ээжүүдийн материалыг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хорооны нийгмийн ажилтан хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
1. Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
/ "E-Mongolia" болон Улсын бүртгэлээс авсан лавлагаатай бол нотариатаар батлуулах шаардлагагүй/
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /Хүүхэд насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/
3. Насанд хүрээгүй хүүхдийн эрүүл энх бойжиж байгааг батлах өрхийн эмчийн тодорхойлолт
4. Анкет бөглөх /Хорооны нийгмийн ажилтнаас авах/
5. Өргөж авсан /0-3 насны хүүхэд/ болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол, овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг нотариатаар батлуулах эсвэл улсын бүртгэлээс лавлагаа авах
Одонгийн хүүхэд нь 2026 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх шаардлагатай. Мөн хүүхэд нэг нас хүрсэн байхдаа нас барсан бол одонгийн болзол хангах аж.