Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна

Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна

Сар шинийн баярыг угтан нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь гарчээ. Энэ жил баярын өдрүүдэд ихэнх худалдааны төвүүд хоёрдугаар сарын 18-наас амарч, 21-27-ны өдрүүдэд шат дараатайгаар хэвийн ажиллаж эхлэхээр байна.

Тухайлбал, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон зах, худалдааны төвүүд баярын өмнөх өдөр богиносгосон цагаар ажиллах бол зарим төвүүд баярын эхний өдөр амрах хуваарьтай байна.