Ирэх долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт нийт нутгаар дулаарна

Ирэх долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт нийт нутгаар дулаарна

Ирэх долоо хоногийн Пүрэв гараг /2026.02.19/ хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 

Тодруулбал, ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 17-нд Халх гол орчмоор, энэ сарын 19-нд Монгол-Алтай, Увс нуур орчмоор ялимгүй цас орно. Салхи энэ сарын 16, 17-нд тал, хээрийн нутгаар, энэ сарын 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус , өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Лхагва, Пүрэв гараг /2026.02.18, 19/-т нийт нутгаар дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.