Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал асан Д.Алтанхуяг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн асуудлаар шүүхэд хандсан талаараа мэдэгдэж, шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар олон нийтэд мэдээлжээ.
Тэрээр 2025 оны 12 дугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч, тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалаас чөлөөлсөн сайдын шийдвэрийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргажээ.
Д.Алтанхуяг мэдэгдэлдээ, “Монголын шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргалаа. Үнэн эрт, орой нь хамаагүй, хэзээд зөв байдаг” хэмээн онцолсон байна. Мөн тэрээр театрын үе үеийн уран бүтээлчид, ахмад уран бүтээлчид, залуу үе, үзэгчид болон өмгөөлөгчдөдөө талархал илэрхийлж, "Та бүхний итгэл, дэмжлэг, эв нэгдэл хамгийн том хүч байлаа" гэжээ.