Улаанбаатарт зөөлөн салхитай, 12 градус хүйтэн байна

Улаанбаатарт зөөлөн салхитай, 12 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Нийт нутгаар цэлмэг. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг Үүр, Ерөө голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт цэлмэг, зөөлөн салхитай. -10...-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.