Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэжилж байна.
Ээлжит бус Их Хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа илтгэлээ танилцуулж, хуралдаан үргэлжилж байна. Ээлжит бус Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбар холбоодоос нийт 521 төлөөлөгч оролцож байна.