Ардчилсан Намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хамт Дундговь аймгийн Луус суманд ажиллалаа.
Энэ үеэр Дундговь аймгийн Луус сумын АН-ын гишүүдтэй уулзалт хийж, гишүүдийн төлөөлөл шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, Ардчиллын Гэрэгэгээ эзэмшжээ. Энэ үеэр Луус сумын малчин, АН-ын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, төрийн наадамд 2 жил дараалан түрүү, айраг хүртсэн уяач Э.Улаанхүүгийнд зочлон уяа сойлготой нь танилцан Ардчиллын гэрэгээг нь гардуулж өглөө.