Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Зүүн Азийн Супер Лиг”-ийн “С хэсэг”-ийн сүүлийн тоглолт өчигдөр /2026.02.12/ “UG Arena”-д зохион байгуулагдлаа.
Уг тоглолтод “Хасын хүлэгүүд” баг Японы “Алварк Токио” багтай шийдвэрлэх тоглолтыг хийсэн бөгөөд тухайн тоглолтод хожигдсон тохиолдолд манай улсын “Хасын Хүлгүүд” баг хасагдах аюултай байсан билээ. Тоглолтын эхнээс онооны харьцаа ойрхон өрсөлдөөнтэй тоглолт болсон хэдий ч 97-93 онооны харьцаагаар “Алварк Токио” багийн ялалтаар өндөрлөснөөр “Хасын Хүлгүүд” баг тэмцээнээ өндөрлүүлжээ.
“Хасын Хүлгүүд” багийн хасагдсан “С хэсэг”-ээс Японы “Алварк Токио” баг шалгарч БНСУ-ын “Сөүл Найтс” болон Тайванийн “Таоюан Пайлотс” багуудтай дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо.