"Хилийн зурвас газрыг Смарт Эко Транс компанид шилжүүлсэн" зэрэг материалыг Ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын дарга нарт шилжүүлжээ

"Хилийн зурвас газрыг Смарт Эко Транс компанид шилжүүлсэн" зэрэг материалыг Ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын дарга нарт шилжүүлжээ

Өчигдөр /2026.02.11/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34 мянган га газрыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газар хувийн компанид олгосон байсан талаар маш ноцтой мэдээллийг хийсэн. 

Тодруулбал, Смарт Эко Транс компанид хилийн зурвас газрыг хугацаагүйгээр бараг өмч болгоод өгч, мөн тус компанид төрийн өмчийн 19 км авто замыг ашиглуулж байсан зэрэг мэдээллийг хийсэн юм. Тэгвэл дээрх асуудлын материалыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлж буй талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн байна. Тэрээр материал шилжүүлэх тухай албан бичгээ Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт хүргүүлж байгаа ажээ.