П.Цагаан: “Ачит Ихт” компани төрд өгөөжийн 60 хувиа өгөх хэлэлцээр хийхээр 10-аад удаа уулзаж ярилцсаны эцэст өнөөдөр тохиролцоонд гарын үсэг зурлаа

П.Цагаан: “Ачит Ихт” компани төрд өгөөжийн 60 хувиа өгөх хэлэлцээр хийхээр 10-аад удаа уулзаж ярилцсаны эцэст өнөөдөр тохиролцоонд гарын үсэг зурлаа

Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрч, өнөөдөр /2026.02.10/ хэлцэлд гарын үсэг зурсан. Тэгвэл уг үйл явдлын дараа “Ачит-Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан энэ талаар байр сууриа илэрхийллээ.

ВИДЕО: 

Тэрбээр “Үндсэн хуульд 2019 онд стратегийн ач холбогдолтой ордын өгөөжийн 50-иас дээш хувь нь ард түмэнд ногдоно гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Үүнийг хэрэгжүүлэх хууль удааширсан ч "Ачит Ихт" компани холбогдох талуудтай арваад удаа уулзалт хийж, зөвшилцөлд хүрч өнөөдөр гарын үсэг зурлаа. Тохиролцооны хүрээнд манай компани 44 хувийг эзэмших, эсвэл үүнийг тусгай Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-өөр орлуулах хувилбар дээр тохирсон. Гол зарчим нь стратегийн ордын өгөөжийн 51 хувиас дээш нь ард түмэнд ногдох, компанийн нийт өгөөжийн 60 хувь татвар, төлбөр хэлбэрээр төрд төвлөрөх явдал юм. Энэхүү шийдвэрийг УИХ-д танилцуулж, албажуулна.

“Эрдэнэт үйлдвэр” болон манай компанийн хооронд ямар нэгэн маргаан байхгүй. Харин “Оюутолгой” төсөл дээр төр 34 хувийг эзэмшсэн ч ногдол ашиг аваагүй жишээ бий. Ногдол ашиг өгдөггүй хувь эзэмшсэнээс, тодорхой бөгөөд тогтвортой тусгай АМНАТ авах нь илүү үр ашигтай гэдгийг Монгол Улс асар их үнэ цэнээр ойлгосон” гэлээ. 

М.ДЭЛЭГ