Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ цахим боллоо

Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ цахим боллоо

Төрөөс иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгож буй үйлчилгээг цахим хэлбэрт оруулж түргэн шуурхай болгох, цаг хугацаа хэмнэх, ойн баялгийн ашиглалт, түүнийг тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих зорилгоор erp.forest.gov.mn программыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас нэвтрүүлж үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Ингэснээр тээвэрлэж буй мод, модон материалын хууль ёсны байдалд газар дээр нь шуурхай хяналт тавих, хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг таслан зогсоох, илрүүлэх, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.