С.Бямбацогт: Хуримтлалын санд иргэн бүрд 175 мянган төгрөг байгаа

С.Бямбацогт: Хуримтлалын санд иргэн бүрд 175 мянган төгрөг байгаа

Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн стратегийн 8 бүлэг ордыг эзэмшдэг компаниудтай хэлцэл хийж эхэлжээ. Засгийн газраас стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр /2026.02.10/ хэлэлцээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, эдгээр ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцов.

Үүний дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт " Байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээмжтэй өгнө гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлэх гэж Үндэсний баялгийн санг 2024 онд хэрэгжүүлсэн. Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сантай. Ирээдүйн өв санд байгалийн баялгийн өгөөжийн төлбөрийн 60 хувь нь орно.  Үлдсэн 35 хувь нь улсын төсөв рүү орж байгаа. Хуримтлалын санд иргэн бүрд нэрийн данс нээсэн. Боловсрол, эрүүл мэндэдээ зарцуулах хуримтлалын дансыг тэнд нээж өгсөн.

Энэ дансанд өнөөдөр иргэн бүрд 175 мянган төгрөг байгаа. 2030 оноос зарцуулах эрх нь нээгдэх нь.

"Эрдэнэс Оюутолгой", "Эрдэнэт" компанийн ногдол ашиг л байгаа нь энэ юм" гэлээ. 

ВИДЕО: