Нийтийн тээврийн зорчигч нарыг мөнгөө төлдөг болгох зорилгоор ухаалаг хаалтыг туршилтын журмаар автобусуудад суурилуулж эхэлжээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн автобусанд ухаалаг хаалт суурилуулж эхэлсэн бөгөөд өмнөх оны арванхоёрдугаар сартай харьцуулахад нийтийн тээврийн орлого нь нэмэгдсэн байна. Мөн уг төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд картаа уншуулахгүй, нийтийн тээврийн төлбөрөө төлөхгүй байх асуудлыг шийднэ гэж үзэж байгаа гэнэ.