Монгол Улсын иргэн Казахстан улсын иргэдийн хамт хилийн ойролцоо хууль бусаар ан хийж байхад нь хилчид илрүүлсэн байна. Тодруулбал, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хариуцсан хэсэгт Монгол Улсын нэг иргэн, Бүгд Найрамдах Казахстан улсын дөрвөн иргэний хамтаар хууль бусаар хулгайн ан хийж байсныг хилчид илрүүлэн холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.