Түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө, орон сууцны зээлд хамруулна, үйлчилгээний талбай хямдхан зарна хэмээн бусдыг залилдаг этгээдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Д.О нь Төрийн орон сууцны корпорацын барьж буй барилгад зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө, орон сууцны зээлд хамруулна, үйлчилгээний талбай хямдхан зарна хэмээн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч мэхлэн 19 хүнд 491,4 сая төгрөг, М.О, Г.Х нартай үйлдлээрээ санаатай нэгдэж 45 хүнд 581,8 сая төгрөгийн хохирол учруулж залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 /Залилах/-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.