И-Март 00:00 цаг хүртэл ажиллахаар болж, зарим зах, худалдааны төвүүд 1-2 цагаар хаах цагаа хойшлуулжээ

И-Март 00:00 цаг хүртэл ажиллахаар болж, зарим зах, худалдааны төвүүд 1-2 цагаар хаах цагаа хойшлуулжээ

Сар шинийн баяртай холбогдуулж, иргэд томоохон зах,  худалдааны төвөөр тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгох зорилгоор  НИТХ-ын дарга А.Баяр И-Март буюу “Скай хайпермаркет” ХХК, "Баялаг-Ундраа", "Хүчит шонхор" зах, "Бөмбөгөр" худалдааны төв, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүрийн удирдлагуудыг уртасгасан цагаар ажиллахыг уриалсан.

Энэхүү саналыг И-Март буюу “Скай хайпермаркет” компанийн удирдлагууд таатай хүлээн авч өнөөдрөөс энэ сарын 17-ны өдрийг дуустал 00:00 цаг хүртэл хуваарьт цагаа сунгахаа илэрхийлээ. Харин бусад зах, худалдааны төвүүд түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтойгоо илэрхийлсэн байна.