Blackpink хамтлагийн гишүүн Лиса “Netflix”-ийн шинэ романтик, инээдмийн кинонд гол дүрд тоглохоор болжээ.
Энэхүү төсөл нь 1999 онд гарч байсан “Nothing Hill”-ээс санаа аван хийж байгаа кино аж. Уг кинонд Лиса гол дүрийн жүжигчин, гүйцэтгэх продюсероор ажиллах бөгөөд өмнө нь "The white lotus" кинонд хамтран ажиллаж байсан продюсер Дэвид Бернадтай хамтран ажиллах гэнэ. "Deadline" сонины мэдээлснээр, тэд "The white lotus" цувралын зураг авалтын үеэр романтик инээдмийн кинонд дуртай болохоо ярилцаж, энэхүү санаагаа хамтдаа боловсруулсан гэжээ.