Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулах, ИТХ-г хуралдуулах шаардлагыг дахин хүргүүлжээ

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулах, ИТХ-г хуралдуулах шаардлагыг дахин хүргүүлжээ

Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулахыг шаардсан албан бичгээ тус аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга, Засаг даргын орлогч З.Энхбаярт хүлээлгэн өгч, ИТХ-ын ээлжит бус хуралдааны товыг долоо хоногт багтаан зарлуулах шаардлага хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэвч хурал зарлах боломжгүй гэсэн хариуг хоёрдугаар сарын 5-нд өгсөн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46-р зүйлийн 46.3 дахь заалт буюу нийт төлөөлөгчдын гуравны нэг нь шаардсан тохиолдолд ээлжит бус хуралдаан зарлаж хуралдуулна гэсэн нэгжийн хуулийг зөрчиж байна гэж шаардлага хүргүүлсэн төлөөлөгчид үзэж байгаа аж. Иймд 14 төлөөлөгчид хоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэл ээлжит бус хурал зарлах шаардлага дахин хүрүүлсэн байна.