Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13…-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 5 градусаар хүйтний эрч суларч -10…-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.