Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 20.597 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 816 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Үүнийг задалж үзвэл хүний амьд явах эрхийн эсрэг 12, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 289, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, өмчлөх эрхийн эсрэг 312, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, хүрээлэн байгаа орчны эсрэг 15, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 142, бусад 15 хэрэг байна. Мөн олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3.440, танхайрах 422, хүний биед халдах 283, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 347, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 123.253, бусад 1513 зөрчил бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 20 сая нэг зуун мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 278 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
