Улаанбаатарт цэлмэг, 12 градус хүйтэн байна

Улаанбаатарт цэлмэг, 12 градус хүйтэн байна

Ирэх Мягмар гараг /2026.02.03/-ийг хүртэл нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -10...-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө